Thursday, March 22, 2012

ЦЭЦГЭН хэлхээ

Сайн байна уу, энэ сайхан хаврын өдрийн мэндийг хүргэе.
Хавар болоход хүн бүрийн сэтгэл тэнийж, тэрийг энийг ч санаачилаад хийчихмээр, өнгийн гоё хувцасаа өмсмөөр санагдаад л, гадаад төрхөндөө анхаарал илүү тавиад л, хаана ямар  шинэ содон дэлгүүр , блог, сайт байна орж үзээд л, тод өнгийн хувцас хэрэглэл худалдаж авмаар санагдаж эхэлж байна уу?
Тэгвэл надад ч бас яг ийм сэтгэгдэл төрөөд л байна. Найзуудтайгаа уулзаж энэ тэрийг хөөрөлдөж суунгаа, баяр гунигаа ярьмаар, шинэ санаагаа хуваалцмаар, шинэ зүйл хиймээр, уншсан  нэг номоо ярьмаар санагдаад л байна. Өөрөөр хэлбэл надад амьдралын хэв маягаа өөрчлөх хүсэл төрөөд байх шиг. Ажил гэр, гэр ажил гэсэн замаасаа хааяа нэг хазайж, шинэ зүйлийг хийж эхэлмээр, өдөр тутмынхаа хуваарьт шинэчлэл хиймээр байна.
Мөн уран зургийн үзэсгэлэн үзмээр, балет үзмээр, шинэ жүжиг үзмээр санагдаад, бас боулинг тоглож сурмаар ч юм шиг бодогдоод байна.
Эдгээр хийхийг хүсч байгаа зүйлүүдийг  маань аль хэдийн байнга хэрэгжүүлдэг, эсхүл шинээр хийхийг хүсч байгаа болон эргэн сэргээх хүсэлтэй хүн байвал хамтдаа хийцгээе найзуудаа.
Хамгийн сүүлд би гэр бүлийнхэнтэйгээ Паркийн автомат тоглоом орсон юм байна. Бага хүү маань аавтайгаа буудаад л , том хүү маань бүжиглэж, мотоцикл унаад л, би харин яалаа, аан тийм, өлгүүр болж зогссон юм байна, хэхэ.
Зарим найзууд маань ажил ихтэй, ар гэрийн ажилтай, гэр нь хол, зарим нэг эгч/найз маань эмээ болсон гээд л их завгүй хүмүүс л байцгаана даа одоо ч.

Гэхдээ миний нэг Хобби байгаамаа, сайн цаг гаргаж чадахгүй, барьж авч чадахгүй байгаа зүйл маань гэвэл ЦЭЦЭГ тарих. Гэрт 10-аадхан цэцэг л байгаа л даа одоогоор. Миний хамгийн дуртай цэцэг бол Цахирмаа, үнэн тансаг цэцэг шүү. Маш олон төрөл байдаг юм. Жилийн өмнөөс энэ цэцгийн талаар олж судалсан. Манай ажлын өрөөнд ягаан байсан. Зураг нь
Үнэхээр сайхан тансаг цэцэг шүү. Гэтэл даанч 2 удаа цэцэглээд л үхчихсэн. Тиймээс би одоо энэ цэцгийг авч, сайн арчилж сурмаар байгаа юм. Харин сайн судалж, арчилгааг нь мэдэх хэрэгтэй. Цагаан цахирмаа бас их сайхан юм байна билээ. Сав аа зөв сонгох хэрэгтэй гэсэн, наранд байлгадаг, байлгадаггүй гэсэн төрөлтэй бас дотроо. Усыг нь их хийвэл хөрс нь ялзарна. Агаар сайн нэвтрүүлдэг нүхтэй саванд тарих хэрэгтэй гэнэ.


Бас ийм байна.

Тансаг байна уу.

Гэр ээ би цэцгэн хэлхээ болгоноо.

No comments:

Post a Comment