Friday, November 25, 2011

Найз гэж агуу бус уу

Хүн найзтай байна гэдэг ямар их аз вэ, сайн найз, бүр олон жил хамт сурч ажиллаж, жаргал зовлонгоо хуваалцан, урам хайрлаж, дэм болж явна гэдэг ямар сайхан юм бэ. Найзаар минь намайг таньдаг учиртай гэдэг дуу байдаг тийм үү. Нэрийг нь энд бичнэ гэвэл магадгүй заримынх нь нэрийг орхичвол гомдож мэдэх байх гэж бодоод түр орхиё.

10 жилд сурч байхад найзууд олон байсан, тэд маань одоо ихэнх нь гадаадад ажиллаж амьдарч байна. Уулзалдах нь их ховор байна шүү. Гэхдээ бас биеэрээ уулзаад байхгүй ч гэсэн Интернет, FB, Yahoo, Skype, LinkedIn  гээд л уулзах газар бас байна аа байна. Уулзах газар гэснээс энд л харин олон олон жил уулзалдаагүй хүмүүсээ олж уулзалдаж байна, зөвхөн гадаадад ч байгаатай нь биш энд Улаанбаатарт байгаатай нь хүртэл үүгээр холбогдож уулзаад байна. Холбоо барих утас шөрмөстэй ч болж байна. 
Тэгээд ч үнэндээ бол цаг наргүй ажиллаж, ажил гэр үр хүүхэд гэрээ хэлэлцээр, гадагшаа дотогшоо явах гээд үнэндээ бол нүүр нүүрээ  харан уулзах үе бас бага болох талтай юм шиг ээ.
Утсаар яриад л яваад байдаг, мэнд усаа мэдээд л болдог хүмүүс байхад, зайлшгүй уулзаж, жаргал юугаан ярилцах найзууд бас байлгүй яах вэ. 
Нэг найзтайгаа би одоогоос 16 жилийн өмнөөс танилцаж найзалсан юм байна. 10 жилээ төгсөөд би Хуулийн сургуульд шалгалт өгч ороод байсан үе. 1995 он. Том хүүгээ гаргасан 2-р курсдээ байхад, манай тэр найз маань намайг төрөх орон дээр төрж байхад цонхоор гаднаас хараад хүлээж байсан найз минь юм.  Одоо хүү маань 14 настай. Тэрнээс хойш найз маань Японд Мастер хамгаалаад ирсэн одоо 1 төсөл дээр ажиллаж байна. Даруухан, ухаантай, хөгжилтэй, хамт байвал миний яриаг их сайн сонсоно. 

Өөр нэг найз маань миний анхны ажлын гараа болсон нэгэн банкнаас найзалсан найз юм. 12 жил найзалжээ. Бодсон чинь нээрээ их хугацаа өнгөрч шүү. Саяхан мэт санасан чинь 12 жил болжээ. Бас л амьдралын янз бүрийн үед байнга хамт байсан, одоо ч байгаа. Одоо нэг компанид Ерөнхий нябо хийдэг. Заримдаа ярихгүй удвал их санадаг шүү. Зөөлөн зантай, үнэнч, юманд их тууштай, надад их халамж тавьна аа. Зэрэг бас найз маань бол 2 юм байна аа нэг биш өөрийн хувийн бизнес ээ хийдэг, нөгөө нь спортын зэрэгтэй, мастер хүүхэн бий.

Одоо би нэг, үгүй ээ 2 газар ажиллаж байна. Энэ ажилд ороход маань бас нэг найз минь тусалсан, намайг энэ хүмүүст анх санал болгосон юм. 2009 онд анх санал болгосон. Гэхдээ би тэр жилдээ ороогүй юм. Бага хүүгээ гэртээ харж байсан учир ороогүй. Дараа жил нь буюу 2010 оны 3-р сард дахин ажил санал болгоод тэр ажилдаа ороод явж байна. Одоо бас давхар ажилд ороод явж байна. Тэр найз маань эрх хүч дүүрэн, надад байнга урам өгдөг, дайчин удирдагч эмэгтэй бий. Ажил төрөл, амьдралаа амжилттай авч яваа хүчтэй эмэгтэй.

Өөр нэг найз маань их зөөлөн, гэхдээ дайчин, үргэлж урагшлах ёстой гэж үздэг, Мөрөөдлөө гайхалтай биелүүлж яваа, надад мөрөөдлөө биелүүлэхэд минь үлгэр дууриал болж байгаа найз маань байгаа юм. 2006 оноос хойш биенээ мэддэг болжээ. Бас л нэг компанийн захирал эмэгтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажилладаг гайхалтай эмэгтэй бий.

Дээр нь олон олон хүн байгаа. Бүгдийг нь бичвэл урт болох нь ээ. Хөтөлд байгаа ангийн 2 эгч маань байна, Канад-д байгаа 1 найз маань байна, Гана улсад 1 найз маань байна. 

Шууд худалдааны компанийн захирал нэг гайхалтай эмэгтэй байгаа, тэр маань их дайчин, бууж өгдөгггүй, надад байнга урам өгдөг, тууштай, удирдагч эмэгтэй бий. 

Та бүхэн маань өнөөдрийг хүртэл надад тусалж, надтай хамт байдагт чинь баярладаг шүү. Та бүхэндээ хайртай шүү. 

Мөнгөнчимэг :))))))

No comments:

Post a Comment