Хятадын зохиолч Зян Руны Чонон Сүлд романыг уншиж эхлээд байгаа. Энэ номыг нэг дүүгээсээ уншихаар аваад их удлаа. Ундрам гэж хуульч охин байгаа.
Энэ романыг уншиж үзэхсэн гэж хүлээж байгаад одоо уншиж байгаа юм.
Энэхүү романыг уншиж эхэлмэгц орчуулга нь үнэхээр сайхан санагдсан, орчуулагч Болдбаатар орчуулсан юм билээ. Гадаад уран зохиолыг өөрийн хэл дээр сайн орчуулсанаар нь уншина гэдэг үнэхээр гайхалтай.
Зарим хэсэг дээр нь үнэхээр ийм сайхан монгол хэлээ бид хэрэглэж чаддаггүй болсон юм байна шүү гэсэн бодол төрж байна.
No comments:
Post a Comment