Хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл юу юм бол? Мөнгө үү, хайр уу, найз нөхөд үү, аав ээж үү, үр хүүхэд үү?
Хүн болгон янз бүрээр хэлнэ. Гэхдээ миний бодлоор Эрүүл мэнд. Та эрүүл байвал та өөрөө өөртөө хайртайн шинж. Өөртөө хайртай хүн, өөрийгээ хайрлаж чаддаг хүн бусдыг бас хайрладаг гэдэг дээ. Энэ зөв хэлсэн үг. Та эрүүл байх юм бол гэр бүлдээ санаа тавьж чадна, суралцаж чадна, ажил хийж, ихийг бүтээж чадна, хайртай хүмүүстэйгээ удаан амьдарч чадна, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.....
Тэгвэл Та яаж эрүүл байх вэ? Таны бие эрүүл байхаас гадна сэтгэлгээ, хандлага эрүүл, зөв байх ёстой гэж бодогдож байна. Тэгвэл та бүхнийг хийж чадна, хүн бүр таныг хүндэлнэ, танаас суралцана, хэзээ ч харамсахгүй амьдарч чадна.....
Яагаад харамсахгүй гэж асуух байх л даа? Үүнд та дараа хариулт авч чадна.
Эхний асуудлын хувьд биеэ хэрхэн эрүүл байлгах вэ? гэдэг асуултанд хариулт өгцгөөе. Та хамгийн сүүлд хэзээ урьдчилан сэргийлэх эмчийн, эмнэлгийн үзлэгт орсон бэ? та хамгийн сүүлд хэзээ спортоор хичээллэсэн бэ? гээд асуувал та нэгийг бодно. Би сүүлд түрүүний долоо хоногт шинжилгээнд орсон, эмэгтэйчүүдийн эмчид бас очсон юм байна. Жирэмсэн байхдаа 2008 онд уушигны зураг авахуулаад үзүүлсэн чинь "ийм эрүүл уушигны зураг хараагүй их удсан байна" гэж билээ. Баярласан гэж. Түрүү долоо хоногийн эмч ч гэсэн эрүүл байна. Ямар ч өөрчлөлт алга гэж хэлсэн. Пап тест өгсөн юм би. Жилд 1 удаа өгөөд явах ёстой л гээд дандаа сонсдогдоо бид эмэгтэйчүүд. Эрүүл байна билээ би. Энэ нь ч учиртай. Энэ тухай дараа хэлье.
Бид урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр ороод сурчихвал "дараа нь харамсахгүй" байж бүрэн чадна. 10 жил үзүүлэхгүй яваад, жаахан энд тэнд нь хатгуулаад, толгой жаахан өвдөөд, өргөн хатаад, цөс өтгөн байна, таргалаад байна гээд л яваад байдаг бид нар, магадгүй таны эргэн тойронд тийм хүн их байгаа байх. Ингэж тоохгүй, өөртөө хайргүй явсаар байгаад магадгүй эдгэрэхгүй өвчин тусдаг. Сингапурын 1 нэртэй эмнэлэгт элэг шилжүүлэн суулгахад 250 000 ам.доллар гэж гарч байсныг санаж байна. Гэтэл бидний дундаас энэ мөнгийг гаргаад өгөх бэл бэнчинтэй хүн хэр олон билээ. Гэтэл амьд баймаар, амьдармаар байдаг. Тэгвэл жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байсан бол элэг шилжүүлэн суулгах дээрээ тулах уу. Таны эдийн засагт ч хор багатай. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байхад 50 000 төгрөг 100 000 төгрөг өөртөө гаргана гээд бодъё. Өвчин байвал эрт оношлуулаад эмчилгээ ч сайн аваад эдгэрнэ биздээ. Ингэж чадахгүй бол дараа нь давж дийлэхгүй мөнгө хэрэгтэй болно, бас дээр нь элэг ээ өгөөд байх хүн ч олдохгүй. Нээрээ шүү. Машины сэлбэл шиг дэлгүүр бүрт байдаг ч юм биш энэ бидний эд эрхтэн чинь, тийм биздээ.
Гэтэл бид яадаг билээ, машиндаа болохоор хамгийн сайн тос, масло, бензинийг олж хийдэг байж өөрийнхээ биед хямдхан юм хийх гэж дайрна. Өвдсөний дараа биш, эрүүл байхдаа мөнгө зарж сурцгаая. Тэгвэл та эрүүл байдлаа урт удаан хадгалж, хайртай хүмүүстэйгээ сайхан сэтгэл амар чанартай урт наслана. Ихийг ч хийж чадна, сайхан ч амьдарна. Амьдралын утга учир бол эрүүл байхаас эхлэнэ. ЭРҮҮЛ байхдаа өөртөө МӨНГӨ ЗАР.
1/ урьдчилан сэргийлэх үзлэгт ор
2/ биологийн идэвхит нэмэлт хүнс хэрэглэ
3/ байнга инээж бай
4/ спортоор хичээллэ
Үргэлжлэл бий бий.......
No comments:
Post a Comment