Сайн байцгаана уу,
2012 оныг нилээн дээрээс л агуу их боломжуудыг авчирна гэж хаа сайгүй бичиж, ярьцгаасан. Тэгвэл юугаараа тийм юм бол гэж сонирхол татаад байна. Зарим ь хүмүүс хэлэх нь энэ онд Дэлхий сөнөн гэх ч би бол огт итгэхгүй байгаа.
Энэ онд би гэж хүн жил орж байна, улам их эрч хүчтэй болсон мэт, өөртөө иоүү итгэлтэй болсон мэт, шинэ зүйл хийж сурах, шинэ хүмүүстэй танилцах их хүсэл бадраад энэ он эхэлсэн. Одоо харин намар цаг эхэлсэн байх нь хурдан байна шүү гэж өөрийн эрхгүй бодож байна. Их ажилтай, завгүй үед өдөр хоног хурдан, мэдэгдэхгүй өнгөрөөд тэр байх л даа.
Ойрд блогтоо оролгүй уджээ. Би ер нь өөрөө өөртэйгээ их ярьдаг, их зүйл бодож эргэцүүлдэг, өөрийн дүгнэлтүүдийг хийж, нотолгоо баталгаа дүгнэлт хийх дуртай болохоор юм л болбол юм бодоод унадаг юм.
Амралтын өдрөөр номын дэлгүүр орж 1 дүүдээ ном авсан юм. Хатны тухай ном л доо. Нилээн хэдэн ном үзэж байгаад Аюурзана зохиолчийн бичсэн Шүгдэн роман байсныг харлаа. Дараа заавал энэ номыг авч унших бодол төрлөө.
Сүүлд Чонон Сүлд уншаад тэгээд өөр роман уншаагүй байгаа би гэдэг хүн.
No comments:
Post a Comment