Би одооноос 5 жилийн өмнөөс өөрийгээ хөгжүүлэх олон сургалтанд хамрагдаж ирсэн. Нэг цагийн 2000 ам.долларын цалинтай олон улсын сургагчийн 2 өдрийн хичээлд 60 ам.доллараар сууж билээ. Тэр хичээлээс хойш би их өөрчлөгдсөн, өөрөөр бодож сэтгэж амьдрах ёстой юм байна гэж бодож эхэлсэн юм. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ойлгосон. Та өөрөө л "чин сэтгэлээсээ хүсэх" юм бол бүгдийг хийж чадна. "Чин сэтгэлээсээ хүсэх" гэдэг асар чухал зүйл гэдгийг тэгэхэд бас ойлгож авсан юм. Хүсэл байхгүй бол та, би, хэн ч байсан юу ч хийж чадахгүй, таны гараас юу ч гарахгүй. Та ажилдаа дуртай бол, тэр ажлыг хийхийг хүсч л байвал та амжилтанд хүрнэ, хүссэн зүйлээ авч чадна.
Жишээ нь: Тамхичин архичин хүнийг хайртай хүмүүс нь, эмч нар гар гэж хичнээн удаа хэлсэн ч, сэнхрүүлсэн ч гардаггүй нь юунд байна вэ гэж асуувал би "тэр тамхичин, архичин хүн өөрөө л хүсэх юм бол больж чадна" гэж хэлмээр санагддаг юм. Өөр юу ч туслахгүй. Дээр нь Тэвчээр хэрэгтэй.
Чин сэтгэлээсээ хүсэх юм бол таны мөрөөдлийг хэн ч булаахгүй. Ер нь бид өөрөө өөрсдийнхээ мөрөөдлийг булаагчид нь байдаг, өөр хэн ч биш. Та хүсэх л юм бол зүлгэн дээр гишгэхгүй, гудманд шүлсээ хаяхгүй, тамхи татахгүй, архи уухгүй, бусдыг хайрлана, хүндэлнэ, халамжилна, ихийг сурч чадна, хүссэн ажлаа хийнэ, хүссэн амжилтандаа хүрч, хүссэн амьдралаараа амьдарна, эрүүл байна, бусдад тусална, дан өөрийгээ бус бусдыг боддог болно....
Бидний ямар байх нь хүслээс шалтгаалдаг. Та амжилттай хүн байя гэвэл болж чадна. Жирийн нэг хүсэх биш чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ хүн ажил болгодог, гүйцэтгэл болгож чаддаг, үйлдэл хийж чаддаг. Үйлдэл хийж эхэлнэ гэдэг бол мөрөөдөл, зорилгоо биелүүлэх алхам юм.
Хүсээгүй зүйлээ хэн ч хийдэггүй. Юу гэдэг билээ "Дургүйд хүчгүй" гэдэг байх аа.
Хүсэх л юм бол бид Монгол улсаа хөгжүүлж чадна, учир нь үйлдэл хийнэ, үйлдэл нь зөв байна. Хүсэх л юм бол бид ногоон хотыг байгуулж чадна, хүсэх л юм бол бид замын дүрмээ зөрчихгүй, бие биесээ хүндлэн замын хөдөлгөөнд ордог болно, хүсэх л юм бол бид бие биедээ муухай үг хэлэхгүй, хэн нэгнийг муулахгүй, атаархахгүй, бусдын юманд шунахгүй, эдийн гол болохгүй, мөнгөний боол болохгүй, бусдын боол болохгүй, хүсэх л юм бол бид бүгдийг хийж чадна.
Тиймээс та яг одооноос эхлэн ХҮСЛЭЭ захирч сур, зөв зүйл хүсээд, тэрийгээ чин сэтгэлээсээ хүсэж чадвал хүн бүр сэтгэл хангалуун байх болно. Сэтгэл хангалуун, амар бол тэр жинхэнэ аз жаргал!!!!!
Thank you Marlow, your photo blog is wonderful. I like it.
ReplyDelete