Thursday, November 14, 2013

Өвөл ирлээ......


2013 оны Өвлийн эхэн сарын Шинийн 13-ны өдөр. Цастай бөгөөд агарын хэм -3. Ажил их байгаа боловч амжуулан гүйсээр явсаар л нэг л мэдэхэд Өвөл иржээ. Нэг удаа уншиж байсан зүйл санаанд оров. Өнөөдрийн бидний ярьдагаар "өдөр хоног яасан хурдан өнгөрнө вэ нэг мэдэхнээ 5 дах өдөр болсон байна. Нэг мэдэхнээ өвөл болжээ гэх нь их". Яагаад гэвэл хэдэн зууны тэртээ, хэдэн мянган жилийн тэртээх Нэг өдөр одоогийн бидний амьдарч байгаа үеийн нэг жилтэй тэнцдэг болсон гэх тухай уншаад гайхаж бодож билээ.

Үнэхээр тийм юм болов уу? Үгүй юм болов уу?

Намраас эхлээд өвөл, хавар гээд тэгээд зуны улирал хүртэл бид ажилч шоргоолж шиг л ажиллах юмдаа. Өвөл хэдий хүйтэн ч гэлээ асар их ажил амжуулдаг юм байна шүү. Өвлийн улирлын би Шинэ жилийн баярт маш их дуртай. Хуучин шинэ жилийн сүлд мод санаанд орж байна. Нарийхан мөчиртэй өндөр орос сүлд модоо маш олон янзын тоглоомоор чимэх их дуртай байждээ. Хөвөнгөөр цас орсон мэт чимэглэж мөчир дээгүүр нь тавьдагсан. Гэрлийг нь асаагаад өрөөний гэрлээ унтраагаад л харахаар үлгэрийн ордонд байгаа ч юм шиг гайхалтай сайхан санагддаг байсан даа. 

Хүний амьдрал тэр чигээрээ аз жаргалтай байхгүй ч гэлээ Сайхан дурсамжууд дээр л тогтож, тэр л дурсамжуудыг эргэн эргэн санаж л хүн аз жаргалыг мэдэрдэг юм байна. Хүн бид мөнх бус ч дурсамжууд мөнх юмаа гэдгийг олйгож байна. Сайхан дурсамжууд их олон байх тусам бидний амьдрал улам сайхан, утга учиртай болох юм байна. Сайхан дурсамжуудыг би өнөөдөр л бий болгож чадна. Тэгж чадвал дараа дурсах нь мэдээж. Дараа сайхан амьдарх гээд өнөөдрийн сайхан дурсамжуудыг бий болгох оо мартаад байх вий дээ. 

Сайхан өвлийн дурсамжуудыг Өнөөдрөөс эхлээд Хавар болтол бий болгоцгоое!



Сургалтанд сууж байсан нэг жижигхэн хэсэгт нь гарсан байна би.

http://frc.mn/index.php?option=com_jomwebplayer&view=video&wid=7

Monday, August 12, 2013

Миний нагац ахын тухай дурсамжийг оллоо

ДУРСАХУЙ_______________________________________________________

«Хvрэл зvрх ч хайлж болно»

С.ЭНХТУУЛ


Хvний эрхэм дээд баялаг гэж юу вэ? Эд хєрєнгє, алт мєнгє, эсвэл эрдэм мэдлэг гэж хvмvvс хэлж болно. Магадгvй энэ туйлын vнэн байж болно. Гэвч орчлонд туйлын vнэн гэж байдаг гэж vv. Миний мунхаглаа бодохул хvн гэгч ухамсарт амьтанд сайн нєхєр бас нэгэн эрхэм дээд баялаг мєн болой.
Євдєж зовох, єєдєлж уруудахын цагт оюун санаа гэдэг далайн хар салхи, говь талын угалз мэт догшин шуурганд дайрагдахын мєчид, тєр тvжигнэж бум бужигнаж єрєєлийг бус єєрийгєє л гэх цєвvvн цагт, сэтгэлийн бухимдал тvймэр мэт асч, итгэлийн гэгээ эрмэлзэл мананд сvvмэлзэхийн vед чухамхvv сайн нєхєр гэдэг уул шиг тvшиг болж, тал шиг тэнvvн уужруулж урам зоригийг ундрах булаг мэт ариусган тэтгэдэг билээ л...
Угтаа тийм уул шиг ноён нуруутай, єгєємєр халуун сэтгэлтэй нєхрийнхєє тухай би дурснам.
Тvvнийг минь Цэндийн Цолмон гэдэг байлаа. Хувь тавилан маань биднийг их л багад учруулсан. Тавиад оны дундуур бид бvр бага сургуульд ороогvй байхдаа Зvvнхараагийн сангийн аж ахуйн тєвийн Бор гvвээнд тоглож єссєн юм. Би багын явдлаа, багын нєхдєє, яагаад ч юм мартдаггvй. Цолмон маань над шиг балтгар намхан биш, єсгєлvvн хvv байсан. Багачуулын тоглоомд булхай мулхай, гомдох баярлах, муудах сайдах гээд олон юм байдаг. Харин манай Цолмон бол хэнийг ч шоглодоггvй, хэнд ч шоглуулдаггvй горзгор цагаан хvv байсан даа. Лапта цохих, бємбєг єшиглєхєд аль ч тал нь Цолмонгоо авах гэнэ. Мань эр угийн томоотой, олон vггvй, халааснаасаа бєглєє гаргаж шидээд л «мэргэнд» нь буусан талд нь орно. Ер нь хvн гэдэг амьтан багадаа ямар хvvхэд байсан том болоод тиймэрхvv л ааш араншинтай хvн болж, євгєрєхдєє уул шиг тvшигтэй, эсвэл тавтиргvй євгєн болдог бололтой юм. Харамсан хэлэхэд Цолмон маань євгєн болж амжаагvй, «мєнх залуугаараа» vлдсэн хvн дээ.
Цэнд гуайнх хот нvvж бид салсан. «Зис-5» машины модон кабинд ээжийнхээ євєр дээр суугаад хєдлєхєд нь одоо бодоход єєрсдийгєє єрєвдмєєр, бяцхан хэдэн найз бид нь vдэж, ногоон ЗИС-ийн улаан тоос Бор гvвээ даван далд орон угалзартал зогсоцгоож байсан санагдах юм.
Гэвч агуу их хувь тавилан биднийг дахин учруулсан юм даа. Тавин найман оны намар манайх ч бас хот нvvж ирэхэд би арвандєрєвдvгээр сургуульд орлоо. Ангийн багш гараас хєтєлж нэгэн ангид оруулсан чинь манай Цолмон найз маань хамгийн арын ширээнд сууж байв аа. Балтгар намхан намайг хамгийн урд ширээнд суулгахад хонх дуугарахыг хичнээн их хvлээсэн гэж сананаа. Хотын хvvхэд сахилгагvй, дээрэлхэнэ, зодно гэж элдвийг сонсож бяцхан зvрхэндээ жижигхэн айдас хуруулсан надад Цолмон маань байж байгаа нь уул шиг тvшигтэй сайхан санагдаж, «Одоо ч лав намайг хотын хулигаанууд зодохгvй дээ» гэж итгэж байснаа одоо ч мартдаггvй юм.
Цолмон маань хvvхэд байхаасаа л ийм сайн нєхєр, хангай хан шиг нємєр нєєлєгтэй, буянтай хvн байсан даа. Хичээл номдоо сайн. Манай ангийн сурлагатай хvvхдийн нэг байсан. Томоотой. Гэхдээ ахлах ангид орсон хойноо манай ширvvн «хєршvvд» болох Политехникум, Офицерын ордны банди нараас ангийнхаа охидыг ємєєрч, багш нарын конторт орж л явсан даа. Манай гайхамшигтай Цэндсvрэнг асуухад нєхдєє барьж єгдєггvй, багш маань ч муугий нь vзэж, бусдыг нь илрvvлэх гэж зvтгэдэггvй байж. Харин Цэндсvрэн багш маань хємсєг зангидаж, Цолмон маань ягаан болчихсон ангид орж ирээд ангиараа «сургаалын vг» сонсдог байлаав шvv.
Арав дахь хаврын шувуудтай дэвэн ирэх дэгэлзсэн сэтгэлтэй бидний нєхєд амьдралынхаа замыг сонгох цагт Цолмон маань «Гадаад явах боломжгvй, аав ээжийн том хvv нь би. Дvv нараа єсгєхєд тус болох учиртай. Хуульч болно. Монголдоо сурна» гэж багш нарын зєвлєлгєєн дээр хэлэхэд нь ангийн багш маань: «Аав ээж чинь залуу байна. Амьдрал боломжтой. Чиний тусыг авах дээрээ тулаагvй. Гадаад явж юм vзэж, хэл сур» гэхэд «Хэлийг хичээвэл хаана ч сурч болно. Би их сургуулийн хуулийн ангид л орно» гэж гvрийв. Нэг орон тоон дээр гуч дєчин хvvхэдтэй єрсєлдєєд Цолмон маань сэлvvхэн гарч их сургуулийн оюутан болсон. Магадгvй хувьд тавилан нь тэгж дуудсан байх.
Их сургуульд шилдэг оюутных нь нэг байсан байх. Яагаад гэвэл тєгсєнгvvт нь Хэнтий аймгийн туслах прокуророор томилсон юм. Дєнгєж гарч байгаа «хvvхдийг» бvхэл бvтэн аймгийн туслах прокуророор томилно гэдэг их итгэл найдвар байсан юм. Туслах прокурор гэдэг чинь прокурорын нарийн бичгийн дарга биш, орлогч нь гэсэн vг. Тийм том аймагт ажил vvргийн хуваарийн дагуу хэрэг судалж, хvний хувь заяаны том асуудал шийдэлцэнэ гэдэг бол зєвхєн манай Цолмон шиг ноён нуруутай, хэрсvv ухаантай, єндєр боловсролтой хvний л бардаг, даадаг ажил байх. Би гэдэг амьтан Москвад бvтэн жил орос хэлэнд чануулж зун нь ирээд Цолмонгийнхоо орос хэл дээрх хуулийн номуудыг нь vзэхэд даахааргvй «хатуу боорцог» байв. Ичилгvй vнэнээ хэлэхэд тийм л байсан. Цолмонг маань Хэнтийд ажиллаж байхад «Орбита» энэ тэр vзнэ гэх биш. Оросын сонин сэтгvvл, ном судар уншиж єєрийгєє боловсруулж байсан хэрэг. Туслах прокурорын жаран естэйгєє хааяа хот орж ирнэ. Багын найзууд сайхан уулздаг байлаа.
Хэнтийд Цолмон маань гуравхан жил ажиллаад 1971 онд суга дэвшиж Улаанбаатар хотын прокурорын орлогчоор ирдэг юм байна. Цолмонд арын хаалгадаад байх том тушаалтай ах дvvс байхгvй. Ёстой бор зvрхээрээ ажиллаж байхад нь Улсын прокурор байсан, гайхамшигт хуульч Авхиа гуай шалгалтаар очоод Цолмонг маань нээсэн хэрэг л дээ.
Дахиад л гурван жил болоход Цолмон маань бас л суга дэвшиж МАХН-ын Тєв Хорооны захиргааны хэлтсийн ажилтан болов. Таван жил тэнд ажиллахдаа ч их юм сурсан байх, бас бvтээлч ажил мэргэжлээ их ч санасан байх. Хэлтсийн дарга нь байсан С.Батаа генерал нэг єдєр дуудаад «Чи энд их залхаж байна гэл vv? Тэгвэл тэр залхдаггvй ажилдаа оч» гэж хэлээд Ардын армийн тусгай шvvхийн даргаар явуулсан гэдэг. Ёстой нєгєє «сразу майор!» гэдэг шиг жавхалзсан єндєр цагаан хошууч болсон доо. Тэр vед арми ч том байж. Одооных шиг буу хулгайлаад нєхдєє бууддаг алуурчин байгаагvй ч олон аавын хvvхэд дунд бас юм гаралгvй л яахав. Тангаргаа няцаж оргох, ээжээ санаад гэр лvvгээ гvйх гээд юм юм л байдаг байж.
Нэг єдєр «Ажлаа тараад хvрээд ир» гэж утасдаж байна. Очсон чинь нэг л гунигтай харагдана.
-Найз нь уул нь прокурор юм шvv дээ. Гээд яахав, тушаалд захирагдаж шvvгч хийж байна. Ер нь хуулийн ажил хэцvv шvv дээ. Хуулиа л барина. Би єнєєдєр Авдил (Би нэрийг нь жаахан ташаарсан ч байж магадгvй) гэдэг нэг жижигхэн казах хvvхдэд нэг жилийн ял єгчихлєє. Уг нь ял єгмєєргvй л хvvхэд. Золиг чинь ээжийгээ санаад Зvvнбаянгаас оргоод бvр Баян-Єлгий орчихсон байгаа юм. Тэгээд бvтэн жил нуугдчихсан. Ядахнаа оргож явахдаа зvгээр ч бас яваагvй. Хєєрхий єлсєє л биз дээ. Уг нь хоёр гурван зvйл ангитай, тав зургаан жил авчих нєхєр л дєє. Би явуулахгvй байж болохгvй. Хууль бол гууль биш. Нугалж, хугалж болохгvй. Миний мэдэх юм бол шийтгэл. Яана гэхэв. Нэг жил єгєєд жирийн дэглэмтэй ангид явууллаа. «Чи их мундаг оргодол бил vv? Шоронгоос оргоод vзээрэй. Ганц жил тэсэхгvй дахиад орговол ээжтэйгээ уулзахгvй шvv! Ялаа нэмvvлээд тэндхийнхээ байнгын хvн болно» гэж их л ятгалаа. Мань эр уйлж, ам єгсєн. «Чиний уйлах яахав. Чи сайн л ойлгоорой» гэж хэллээ. Євгєний чинь сэтгэл хямарчихаад байна. Хэрэв би мэддэгсэн бол тэр жижигхэн Авдилыг гэрт нь хариулахсан» гээд санаа алдаж байж билээ. Энэ бол уянгалал биш. Энэ бол бурхны ємнє миний баталж чадах vнэн. Тэр Авдил хvv одоо хаа нэгтээ Цолмон хурандааг мартаагvй яваа гэдэгт найдаж байна.
Цолмон хурандаа маань удалгvй Монгол Улсын Дээд шvvхийн цэргийн коллегийн дарга болсон юм. Олон намын тогтолцоогvй, олон хэсэг болчихоогvй тэр цагт ажил мэргэжилдээ хамгийн сайн нь л дэвшдэг байлаа. Зарим нэгэн єєр тохиолдол байсан гэдгийг vгvйсгэхгvй л дээ.
Нийгэм єєрчлєгдєж, хуучин тогтолцоо задрахад Цэргийн коллеги яагаад ч юм татан буугдсан. Арай л армиа тараачихаагvй юмдаг.
Ерэн хоёр онд Цолмон маань Улсын Дээд Шvvхэд ажиллаж байхдаа Yндсэн хуулийн Цэцийн гишvvнээр томилогдсон. Анхны есєн гишvvний нэг нь тэр хvн.
Монгол Улсын Yндсэн хуулийн нэг гавьяа нь Yндсэн хуулийг хамгаалах, чандлан сахиулах эрх vvрэгтэй Yндсэн хуулийн Цэцийг байгуулсан явдал юм. Ийм Цэц буюу Yндсэн хуулийн шvvх социалист тогтолцоонд байгаагvй, байх ч нєхцєлгvй байсан нь лавтай vнэн. Энэ бол ардчилсан vндсэн хуулийг хамгаалахаар дэлхий дахинд хэвшсэн ардчилсан тогтолцоо юм даа. Єєрєєр хэлбэл ардчиллын бас нэгэн баталгаа мєн. Монгол Улсын Их Хурлын хууль, тогтоол, Ерєнхийлєгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Yндсэн хуулийг зєрчсєн, зєрсєн байвал хvчингvй болгодог ардчилсан тогтолцооны байгууллага юм.
«Монгол Улсын Yндсэн хуулийн Цэцийн гишvvн бол хууль зvй, улс тєрийн єндєр мэргэшилтэй, Монгол Улсын 40 насанд хvрсэн иргэн байна» гэж Yндсэн хуулийн 65 дугаар зvйлийн хоёрт заасан байдаг. Энэ єндєр шаардлага санамсаргvй зvйл биш. Чухам ийм єндєр шаардлагыг хангасан Цолмон маань 1992 оны долдугаар сарын 1-ний єдєр Монгол Улсын Yндсэн Хуулийн Цэцийн анхны есєн гишvvний нэг болж УИХ-аас томилогдсон билээ. Нєхрийгєє єндєр итгэл найдвар хvлээхэд багын найз бид нар их баярлаж байсан даа.
Yндсэн хуулийн Цэцийн анхны есєн гишvvний нэг, одоо Цэцийн дарга, доктор, профессор Н.Жанцантай саяхан уулзлаа.
-Yндсэн хуулийн Цэцийн анхны есєн гишvvний нэг Цэндийн Цолмон бид хоёр зєвхєн ажил тєрлийн тєдийгvй найз нєхдийн холбоотой явлаа. Цолмон Монгол Улсын нэртэй хvндтэй, єндєр мэргэшилтэй, vнэнч шударга хуульчдын нэг байлаа. Цолмон шvvх, прокурорын байгууллагад олон жил ажилласан маш туршлагатай хуульч байв. Цолмон Yндсэн хуулийн Цэцийн гишvvнээр томилогдсон явдал Цэцийн шийдвэрийг шударга vнэн, зєв гаргахад нэлээд хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг байлаа. Цолмон маань ноён нуруутай хvн байсан. Нєхєддєє их тvшиг болдог байсан. Цолмон бол хуульч хvнд байх эрхэм сайн чанаруудыг агуулсан хvн байсан юм даа гэж доктор Жанцан ярьсан юм.
«Yхэж болохгvй хорвоо» гэж манай vеийн нэртэй найрагч Бавуугийн Лхагвасvрэн бичсэн. Харамсалтай нь хугацаатай хорвоо юм даа. Цаг нь болохоор аугаа бурхан тэнгэр минь сайныг нь жаргаах гэж, мууг нь гэсгээх гэж авч явдаг юм шиг санагдах юм. Хvний сайн хvн, хамгийн гол нь хvний сайн нєхєр Цолмон минь 1997 оны хоёрдугаар сард бурхны оронд одсон. Тэгэхэд Хэнтий Ханы нэгэн сарьдаг нурах шиг, дандаа л хvний тєлєє ундарч цэлэлзэн байсан нэгэн ариун булаг ширгэчих шиг санагдаж байсан. Євчин гачлан, єєр нэгэн зовлон тохиоход хэнийхээ ухаантай, буурьтай зєвлєгєєг сонсох билээ, хэндээ очих билээ бид чинь. Хэнийхээ нємєр нєєлєгт орох билээ гэж бодогдож, харууслын нулимс маань халуу буцалж байсан шvv бурхан минь. Энэ дашрамд сайн нєхрийнхєє vнэнч хань, оюутан ахуйдаа гэрлэсэн журамт гэргий Цэрэндулам (одоо нийслэлийн Засаг даргын хуулийн зєвлєх), vр хvvхдvvдэд нь сайн сайхныг ерєєе!
Сайн хvн мєнх амьдардаг гэдэг vг хоосон уянгалал биш ээ. Амраг хань нь, алаг vрс нь, ач зээ нар нь, анд нєхєд нь, ач буяныг нь хvртсэн бvхэн тэр сайхан хvний хайланг єнєє хvртэл vгvйлж байна. Тийм болохоор сайн хvн мєнхийн амьдралтай. Бурхан тvvнийг ивээдэг гэдэгт би итгэдэг.
«Нэгэнт одсон нєхрєє дурсахад хvрэл зvрх ч хайлж болно» гэж хэлсэн нь єнєєдєрхєн бичсэн мэт санагдана. Хайлсан зvрхний нулимсан дуслаар энэхvv дурсамжийг Р.Ганбат бичиглэв. Буян орших болтугай.

Friday, March 22, 2013

Миний аавын нэрэмжит Хан-Уул дүүргийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн 2013 оны 3-р сарын 16-17ны өдрүүдэд явагдлаа.

Нийт 12 сургуулийн баг тамирчид оролцож нийлбэр дүнгээр 15 дугаар сургуулийн баг түрүүлсэн. Удаах байрыг миний аавын насаараа багшилсан 52 дугаар сургуулийн баг эзэлсэн бол  гутгаар байрыг 34-р сургууль эзэллээ.

Миний аавын шавь нар ахмад сагсан бөмбөгчдийн улсын аваргын тэмцээнд 6р сард оролцоно.




Хавар.........

Би хаврын улиралд дургүй байх, уг нь бол сайхан улирал л даа, бүх зүйл шинээр цэцэглэж, шинээр бий болдог гэх мэт. Би намар төрсөн болохоор намарт их дуртай. Өнөөдөр гадаа үүлтэй, бага зэргийн цастай, +4 хэм гэж амласан....

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. Бас Дэлхийн Усны Өдөр юм байна.



Wednesday, October 24, 2012

Би....


ШИД МОД /22.III - 31.III; 24.IХ - 0З.Х/
Түүнийг анх харахад тэр бусдад үзэмжгүй, сул дорой сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүмүүсийн дунд түүнийг шууд олж харахгүй. Тэр дуу муутай, өөрийгөө харуулах гэж тэмүүлдэггүй. Гэхдээ түүн рүү сайн харвал, тэр их сэтгэл татсан бас гойд ухаантай гэдгийг нь олж харна.
Тэр даруу төлөв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгүй, маш өвөрмөц хүн учраас нүдэнд өртдөг. Түүний амьдралд хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хүнээс юү ч хүлээж болно. Тэр тааварлашгүй үйлдэл хийдэг эсвэл тааварлашгүй зүйл санал болгодог. Ийм хүмүүс бусдад санаа зовох сэтгэл төрүүлдэг.
Тэр бусдын хамгийн нандин бодлыг нь таах чадвартай. Дурлалд тэр хүний хайртай хүн эсвэл эсрэгээр, зовоосон хүн болдог. Түүний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэр хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадвал түүнийхээ амьдралыг хөнгөлхийн тулд бүхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Түүний зан байдал нь хурдан хувирдгаас болж тэр эсвэл сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Түүний хоромхон зуурын зан байдал болон олон аашаас нь шалтгаалан тэр хар санаатай эсвэл цагаахан сэтгэлтэй болж хувирдаг.
Түүний гадаад төрх нь шидтэй мэт үйлчилдэг. Хэрвээ тэр хүсвэл өөрийгөө хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та түүний талд ороогүй, түүний сэтгэлийг татаагүй бол түүнтэй болгоомжтой байгаарай. Энэ хүн бол эрсдлээс айдаггүй. Түүнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нөгөө талын маш сэтгэл догдлуулсан байна.
Эдгээр хүмүүс их холбирхой, санаачлагатай ч байдаг, идэвхгүй ч байдаг. Бүгдийг орхиод амьдралын урсгалаар хөвж ч чаддаг. Тэр бүгдийг ойлгодог, түүнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба өчүүхэн зүйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг.
Эдгээр хүмүүс нь сурах өндөр чадвартай, сайн сурдаг, аливаа зүйлийг хурдан бөгөөд амархан мэдээд авдаг. Тал бүрийн мэдлэгтэй. Эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ зөвхөн өөрөө л мэддэг.
Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, ургуулан бодох, сэтгэх дуртай, задлан шинжилгээ хийх чадвартай

Monday, September 17, 2012

2012

Сайн байцгаана уу,

2012 оныг нилээн дээрээс л агуу их боломжуудыг авчирна гэж хаа сайгүй бичиж, ярьцгаасан. Тэгвэл юугаараа тийм юм бол гэж сонирхол татаад байна. Зарим ь хүмүүс хэлэх нь энэ онд Дэлхий сөнөн гэх ч би бол огт итгэхгүй байгаа.

Энэ онд би гэж хүн жил орж байна, улам их эрч хүчтэй болсон мэт, өөртөө иоүү итгэлтэй болсон мэт, шинэ зүйл хийж сурах, шинэ хүмүүстэй танилцах их хүсэл бадраад энэ он эхэлсэн. Одоо харин намар цаг эхэлсэн байх нь хурдан байна шүү  гэж өөрийн эрхгүй бодож байна. Их ажилтай, завгүй үед өдөр хоног хурдан, мэдэгдэхгүй өнгөрөөд тэр байх л даа.

Ойрд блогтоо оролгүй уджээ. Би ер нь өөрөө өөртэйгээ их ярьдаг, их зүйл бодож эргэцүүлдэг, өөрийн дүгнэлтүүдийг  хийж, нотолгоо баталгаа дүгнэлт хийх дуртай болохоор юм л болбол юм бодоод унадаг юм.

Амралтын өдрөөр номын дэлгүүр орж 1 дүүдээ ном авсан юм. Хатны тухай ном л доо. Нилээн хэдэн ном үзэж байгаад Аюурзана зохиолчийн бичсэн Шүгдэн роман байсныг харлаа. Дараа заавал энэ номыг авч унших бодол төрлөө.

Сүүлд Чонон Сүлд уншаад тэгээд өөр роман уншаагүй байгаа би гэдэг хүн.