Өвөл ирлээ......
2013 оны Өвлийн эхэн сарын Шинийн 13-ны өдөр. Цастай бөгөөд агарын хэм -3. Ажил их байгаа боловч амжуулан гүйсээр явсаар л нэг л мэдэхэд Өвөл иржээ. Нэг удаа уншиж байсан зүйл санаанд оров. Өнөөдрийн бидний ярьдагаар "өдөр хоног яасан хурдан өнгөрнө вэ нэг мэдэхнээ 5 дах өдөр болсон байна. Нэг мэдэхнээ өвөл болжээ гэх нь их". Яагаад гэвэл хэдэн зууны тэртээ, хэдэн мянган жилийн тэртээх Нэг өдөр одоогийн бидний амьдарч байгаа үеийн нэг жилтэй тэнцдэг болсон гэх тухай уншаад гайхаж бодож билээ.
Үнэхээр тийм юм болов уу? Үгүй юм болов уу?
Намраас эхлээд өвөл, хавар гээд тэгээд зуны улирал хүртэл бид ажилч шоргоолж шиг л ажиллах юмдаа. Өвөл хэдий хүйтэн ч гэлээ асар их ажил амжуулдаг юм байна шүү. Өвлийн улирлын би Шинэ жилийн баярт маш их дуртай. Хуучин шинэ жилийн сүлд мод санаанд орж байна. Нарийхан мөчиртэй өндөр орос сүлд модоо маш олон янзын тоглоомоор чимэх их дуртай байждээ. Хөвөнгөөр цас орсон мэт чимэглэж мөчир дээгүүр нь тавьдагсан. Гэрлийг нь асаагаад өрөөний гэрлээ унтраагаад л харахаар үлгэрийн ордонд байгаа ч юм шиг гайхалтай сайхан санагддаг байсан даа.
Хүний амьдрал тэр чигээрээ аз жаргалтай байхгүй ч гэлээ Сайхан дурсамжууд дээр л тогтож, тэр л дурсамжуудыг эргэн эргэн санаж л хүн аз жаргалыг мэдэрдэг юм байна. Хүн бид мөнх бус ч дурсамжууд мөнх юмаа гэдгийг олйгож байна. Сайхан дурсамжууд их олон байх тусам бидний амьдрал улам сайхан, утга учиртай болох юм байна. Сайхан дурсамжуудыг би өнөөдөр л бий болгож чадна. Тэгж чадвал дараа дурсах нь мэдээж. Дараа сайхан амьдарх гээд өнөөдрийн сайхан дурсамжуудыг бий болгох оо мартаад байх вий дээ.
Сайхан өвлийн дурсамжуудыг Өнөөдрөөс эхлээд Хавар болтол бий болгоцгоое!