Урам өгвөл ерөөсөө бидний ажил амьдрал тэр чигээрээ сайн сайхан байх байсан байх. Харин бид бие биедээ урам өгч чаддаггүй тул бидний амьдрал яг өнөөдрийн энэ байгаагаараа байгаа. Нэг шинэлэг бүтээлч зүйл хийх санаа гарсан, нэгэнт нотдогдсон дахин нотлох гэж оролдох хэрэггүй тийм зүйлийг бол шууд л ханцуй шамлаад хийх хэрэгтэй. Хүн ингэж чадаагүйгээсээ асар их БОЛОМЖийг алддаг байна. Маш олон жишээ авч болно, бүр хором бүр ийм жишээ татаж болно гэсэн үг. Би хэдэн жилийн өмнө Сүлжээний бизнес гэж хүмүүс нэрлээд байдаг (би ч бас тэгж л хэлдэг байлаа) тийм нэг арга хэмжээнд суулаа. Банкинд ажиллаж байсан юмдаг би. Олон удаа урьд нь тийм юмнаас хүмүүс хохирч, луйвардуулж гэж сонсож л байлаа. Суугаад сонссоны дараа би юу гэж бодсон гээч. Нээрээ л дажгүй мөнгө олж болох юм байна, дээр нь үнэгүй эрүүл болох юм байна гэж бодож гарч ирсэн. Гэхдээ Монголд орж ирээд 3 жил болж байгаа сүлжээ гэсэн юмдаг. Эхлээд бүтээгдэхүүн авах тэр мөнгө нь надад байсангүй. Зээл авлаа. 500 000 төгрөг зээлээд тэр өдрөө л элсчихсэн. Бүтээгдэхүүнээ авлаа, дээр нь 1 багц бүтээгдэхүүн бэлгэнд ч өглөө. Нилээн хэдэн уут юмтай харилаа. Нилээд олон жилийн судалдаа, туршилт, шинжилгээний үр дүнд гаргаж авсан, дэлхийн хийлээн хэдэн оронд хэрэглэдэг гээд л сонссон тул их баяртай байсан би. Эхлээд 4 улирал нэртэй цайг 8 настай хүүгийнхээ 6 сар эдгэрээгүй, идээ гараад буглаад байсан Сүръеэ-ийн вакцины шарх дээр шавшаад 6 өдөр уулгаад байж байтал нэгэн орой хүү маань хичээлээсээ тарж ирэнгүүтээ инээд алдан гүйж ирээд "ээжээ миний шарх зүгээр болсон байна" гээд зүүн гарын булчингаа харуулахад би бүр гайхсан. 6 сар олон ч витамин ууж, Тималин гэдэг дархлааны тариа тариулж, сүүлдээ Сүръеэ-ийн эмчид очиж сорил тавиулаад "сүръеэ" биш гээд яахаа мэдэхгүй байсан хүү маань 6 өдөрт тэр цайны ачаар эдгэрсэн юм.
Ээж маань шөнө нойр нь хүрэхгүй, үүрээр сэрчээд унтаж чадахгүй, толгой н маш их өвддөг, байнга л Цитрамон, даралтны эм ууна, осолд ороод бас дээр нь үе мөч нь их өвддөг, архаг ангина нь зүрх бөөр үе мөчиндөө нөлөөлсөн гэдэг оноштой байхдаа 3 өдөр тэр цайнаас нь уугаар л дэр толгой 2 нийлэв үү үгүй юу унтаж гарлаа. Толгойны өвчин нь хэзээ ч билээ дээ Тархины тэжээл гэж бүтээгдэхүүн 3 хайрцаг уугаад дахиж одоо болтол өвдөөгүй юмдаг. Өөр бас бус олон үр дүн бий ээжид маань. Хамгийн сүүлд жилийн өмнө Нуруу хамгаалагч бүс авч зүүлээ. Өглөө босоход хүн амраад босдог бол би өвдөөд босдог гэж хэлдэг байсан ээж маань тэр бүсийг хийж хоноод л дуу алдаад сайхан унтаж хонолоо нуруу өвдсөнгүй гээд босч ирсэн. Одоо болтол тэр бүсээ хийдэг. Нэг ч металл орц байхгүй (бөөрөнд муу нөлөөгүй гэсэн үг) нуруунд ирдэг 60 хувийн жингийн ачааллг хөнгөлж, нурууг тулж, хамгаалж, удаан зүүвэл нурууны өвчин эдгэрнэ гэсэн баталгаатай. 15 жилийн эдэлгээний баталгааг гаргаж өгсөн компаниас.
Аав минь 97 оноос Сахарын шижин гэж өвчтэй болоод байнга эмчийн хяналтанд орсон. Намайг энэ бүтээгдэхүүнийг авч байхад ардын эмчилгээний эмнэлэгт өдөрт 8 удаа зүү тавиулж эмчилгээ хийлгэж байсан, 1 хөл нь гишгэж чадахгүй болсон байв. Таягтай бие засах өрөө рүү л явдаг байлаа гэртээ. Эдгээрээс аавдаа ЦУС цэвэрлэгч/судас цэвэрлэгч, Мейши/хоолны хорыг биед үл шингээгч, эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүн/фухуоли, цай, хаадын жор/хорхой өвс уулгалаа. 2 сарын дараа (5 сард эхэлсэн ууж) 7 сарын дундуур аав маань хөл нь зүгээр болоод зогсоогүй 69 машинаа унаад хөдөө жуулчид-д яваад өгсөн гээд боддоо. Сахарын хэмжээ нь 19 бүхэл-с 5,7 бүхэл болж байлаа.
Би өөрөө өтгөн их хатдаг, толгой бол ажил дээрээ үдээс хойш суухын аргагүй болж хүзүү хөшинө, цөс өтгөн, хана зузаан, өндгөвч үрэвсэлтэй, сарын тэмдэг хоног нь замбараагүй, магш их өвдөлттэй ирдэг гээд л зовиуртай ууж гарлаа. Эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн/экстра шарма, цай, тархины тэжээл, хаадын жор, цус цэвэрлэгч гээд л. 7 хоногийн дараанаас өтгөн өдөрт 2 удаа гарч, хэмжээ нь ихэсч, толгойны өвчин 2 сарын дараанаас алга болсон. Сарын тэмдэг хугацаанпаа ирдэг, өвдөлтгүй болсон. Нүүрний бор сэвхнүүд арилсан. Өнгө нь тунгалаг, чийгтэй, зөөлөн болсон.....
Энэхүү бүтээгдэхүүнийг ууж хэрэглэхэд тусалсан, анх надад хэлж дуулгасан үеэлдээ, мөн найздаа баярлалаа. Та хоёртоо байнга талархаж байдаг шүү.
Зөвхөн эрүүл мэндээрээ сайжраад зогсоогүй бусад олон талаар сайжирсан тухай дараа өгүүлье.
Энэ компани Монголын ард түмэндээ эрүүл зөв хооллох, хоол хүнсээрээ эрүүл байж болох тухай, өвдөөгүй үедээ эрүүл мэндээ хамгаалж сурах, эрүүл мэнддээ хөрөнгө зарж сурах тухай, санхүүгийн байдлаа хэнээс ч хараат бус болгож бусдаас гуйж амьдрахгүй байж болох тухай мэдээлэл, сургалт явуулж, аль ч их дээд сургуульд заадаггүй амьдралын сургуулийг зааж бидэнд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийж байна.
Зөвхөн Та бид нар БОЛОМЖийг хараад суух биш шүүрч аваад ханцуй шамлан орох л хэрэгтэй байна шүү. Энэ намар 9 сард Москва хотноо компани байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Монголд үйл ажиллагаа явуулаад 8 дахь жилдээ ажиллаж байгаа шүү дээ.
Үргэлжлэл бий...